Харилцах хүснэгт
Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Засаг Даргын Тамгын Газар
НэрАлбан тушаалГар утас Ажлын утас
Ш.Дорж ИТХ-ын дарга 89474227
Х.Энхтүвшин Засаг дарга 98387099
Ч.Алтантогос Засаг даргын орлогч 89485899
Ж.Баасанжав Тамгын газрын дарга 89705859


Гарчиг   
И-мэйл   
Зурвас   
   
"Сайдын цаг" уулзалтад ХХАА-н сайд Р.Бурмаа оролцлоо
"Сайдын цаг" уулзалтад ХХАА-н сайд Р.Бурмаа оролцлоо
Нийтэлсэн: 1 жил өмнө

ХХАА-н сайд Р.Бурмаа “Сайдын цаг” уулзалтад оролцож Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр баримталж буй бодлогыг танилцууллаа. Ингэхдээ мал аж ахуйн салбарт үхэр, хонины аж ахуйг махны чиглэлээр эрчимтэй хөгжүүлж, махны экспортын нөөцийг нэмэгдүүлэн бүсчлэн эрүүлжүүлэх бодлого барьж байна.

Газар тариалангийн салбарт хөрсний үржил шимд ээлтэй таримал сортын технологийг нутагшуулах, сортын тариалан үрийн аж ахуйн тогтолцоог сэргээн хөгжүүлэх, бүс нутгийн онцлогт тохирсон баталгаажсан таримлын үрийн хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлийн үрээр хангах, хөрс боловсруулах элдэншүүлгийн технологийг үйлдвэрлэлд үе шаттайгаар бүрэн нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Хүнсний салбарт импортыг орлох хүнсний үйлдвэрлэл, үйлдвэрийн аргаар боловсруулсан мах, сүүн бүтээгдэхүүнийг дэмжих, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх үйлдвэрлэл, импортыг хязгаарлахад анхаарч байгааг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа онцоллоо.
Мөн 2016 оны хаврын тариалалтыг хэвийн явуулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэр 100 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлээр олгохоор шийдвэрлэсэн бол тариалалтад дутагдах 20.0 мянган тонн үрийн улаанбуудайг импортын гааль, НӨАТ-аас чөлөөлүүлэхээр болсон. Манай улс 2015 оны мал тооллогын дүнгээр 56 сая толгой малд хүрч өмнөх оныхоос 3975 толгой малаар өсч, 18 сая төл хүлээн авсан нь түүхэндээ хамгийн их төл хүлээн авсан жил боллоо гэв.
Цаашид махны нөөцийг нэмэгдүүлж, экспортод гаргахад анхаарч ажилалж байгаа төдийгүй махны нөөц бүрдүүлэхэд 80 тэрбум, экспортод гаргах мах, махан бүтээгдэхүүн бэлтгэхэд 100 тэрбум төгрөгийг төсөвлөлөө. 2014 онд Монгол Улс ОХУ-ын нэг мужид мах экспортолж байсан бол өнөөдрийн байдлаар ОХУ-ын 8 муж, БНХАУ, БНСВУ зэрэг улсуудад дулааны аргаар боловсруулсан мах экспортлохоор болсон байна.
Сүүлийн жилүүдэд малчин өрхийн тоо нэмэгдэж байгаа ч 150 мянган малчин өрхийн 80 мянга орчим нь ямар нэг хэмжээгээр зээлтэй, өндөр хүү төлж байгаа тул Засгийн газраас малчдаа дэмжиж зээлийн хүүг жилийн 1 оронтой тоонд хүргэх үүргийг Ерөнхий сайд өгсөн. Энэ ажлыг ойрын үед шийдэхээр Сангийн яамтай хамтран ажиллаж байна. Ингэснээр малчид зээлийн хүүний дарамтнаас салж, зээлээ мал, малын гаралтай түүхий эдээр төлөх бизнесийн харилцааг зохицуулах боломж бүрдэнэ гэж Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа онцоллоо.