Харилцах хүснэгт
Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Засаг Даргын Тамгын Газар
НэрАлбан тушаалГар утас Ажлын утас
Ш.Дорж ИТХ-ын дарга 89474227
Х.Энхтүвшин Засаг дарга 98387099
Ч.Алтантогос Засаг даргын орлогч 89485899
Ж.Баасанжав Тамгын газрын дарга 89705859


Гарчиг   
И-мэйл   
Зурвас   
   
ҮНДСЭН ХУУЛЬ БОЛ БҮХ АРД ТҮМНИЙ ӨМЧ
ҮНДСЭН ХУУЛЬ БОЛ БҮХ АРД ТҮМНИЙ ӨМЧ
Нийтэлсэн: 1 жил өмнө

Эрх мэдлийн эх сурвалж бол ард түмэн. Энэ бол ардчилал. Ардчилал гэдэг ард түмэн. 1992 онд бид ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталж, зах зээлийн нийгэмд чөлөөтэй алхах замаа засч байсан. Түүнээс хойш 24 жилийн хугацаа өнгөрөөд байна. Сайн муугаар хэлүүлсэн ч энэ хуулийнхаа буянаар өнөөдрийн Монгол өөдөлж явна. Энэ 24 жилийн хугацаанд бид гурван саяулаа болж, малчдын мал 56 сая толгойд хүрлээ. Улаанбаатарын гудамжинд багтахгүй шахам автомашинтай болж, тэнгэр баганадсан сүрлэг орон сууцнууд алтан тэвшийн хөндийг дүүргэн сүндэрлэх боллоо.

Монголчууд 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр анхдугаар Үндсэн хуулиа баталж хаант засгийг халж байсан түүхтэй. Түүнээс хойш 1940, 1960 онуудад Үндсэн хуулиа шинэчилж байсан юм. Өнөөдөр Монгол Улсад 450 гаруй хууль бүрэн утгаараа хэрэгжиж байгаа бол үүний “эцэг” гэгдэх ардчилсан шинэ Үндсэн хуулийг 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Ардын Их хурал нийгмийн хандлагын шинэ чигийг тодорхойлсон Үндсэн хуулиа баталж байв шүү дээ. Энэ Үндсэн хуулиар Монгол Улсын тусгаар тогтносон бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний баталгаажилт, төрийн эрх мэдлийн хуваарилалт, ардчилал, зах зээлийн харилцааны зарчмуудыг тод томруун тусгаснаараа өмнөх Үндсэн хуулиас ялгаатай байв. Үүгээрээ Монголын түүхэнд тод томруунаар үлджээ.

Үндсэн хуулийг яагаад ард түмний өмч гэдэг гээч. Ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлахын тулд 900 гаруй мянган хүнээс давхардсан тоогоор 200 гаруй саналыг авч Улсын бага хурлаар дөрвөн удаа, олон намын тогтолцоо бүхий АИХ-аар 76 хоног хэлэлцэн баталж байсан юм. Ингэж л Монголын ард түмний сонголтыг баталгаажуулж байсан билээ. Монгол Улсын Үндсэн хууль бол ард түмний хамтын бүтээл, ард түмний оюуны өмч. Хүн өмчөө хэрхэн хайрлаж хамгаалдаг билээ дээ. Үүнтэй агаар нэгэн Үндсэн хуулиа дээдэлж, сахих эрхэм үүрэг бидэнд бий.

Сүүлийн үед Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудал маш их хөндөгдөх болов. Нэмэлт, өөрчлөлтийн төслийг арваннэгдүгээр сарын 6-ны өдөр УИХ-д өргөн барьсан ч хугацааны хувьд өөрчлөлт оруулах боломж гарсангүй.

Монгол Улсын Үндсэн хуулийн хэн ч халдашгүй амин сүнс болсон гол үзэл баримтлал, үндсэн бүтэц, хөдөлшгүй зарчмыг өөрчлөхийг хязгаарласан юм. Тухайлбал, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрсөн хүний үндсэн эрх, эрх чөлөөг дордуулахгүй байх, төрийн эрх мэдлийг хуваарилсан зарчим, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, ардчилсан ёс, шударга ёсыг сахих, хууль дээдлэх, Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл улс бөгөөд нутаг дэвсгэр нь зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагдах, Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх, нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч олон хэвшил бүхий эдийн засагтай байх, монгол хэл төрийн албан ёсны хэл мөн болох, энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулах зэрэг 25 зүйл, хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглосон юм. Тиймээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь санал боловсруулах шатнаасаа эхлэн нийтэд ил тод байж, иргэд болон олон нийтийн байгууллага, улс төрийн намуудын оролцоог хангаж, тэдний саналыг авах хуулийн шаардлагыг сахин хангасан байх ёстой гэдгийг анзаарч ажиллана гэдэгт иргэд итгэлтэй байгаа.

Монгол Улсын Үндсэн хуулийг сахиулахаар Үндсэн хуулийн Цэцийг байгуулан ажиллаж байна. Үндсэн хуулийн Цэцийн дээд хөх тэнгэр бий гэдэг. Энэ нь нэг талаараа мөн ч Үндсэн хуулийг ард түмнээрээ хамтдаа баталж байснаас улбаалан Цэцийн дээр ард түмэн бий гээд хэлчихэд буруутахгүй болов уу.

Э.ЭНХ “Өдрийн сонин” 2016.01.09. № 06 (5271)