Харилцах хүснэгт
Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Засаг Даргын Тамгын Газар
НэрАлбан тушаалГар утас Ажлын утас
Ш.Дорж ИТХ-ын дарга 89474227
Х.Энхтүвшин Засаг дарга 98387099
Ч.Алтантогос Засаг даргын орлогч 89485899
Ж.Баасанжав Тамгын газрын дарга 89705859


Гарчиг   
И-мэйл   
Зурвас   
   
Шинэ мөрөн форум амжилттай болж өндөрлөлөө
Шинэ мөрөн форум амжилттай болж өндөрлөлөө
Нийтэлсэн: 3 жил өмнө

Мөрөн сумын ЗДТГ, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын хамтран зохион байгуулсан Шинэ мөрөн форумд 300 орчим төлөөлөгчид оролцож 160 зорилтыг тодорхойлж *ШИНЭ МӨРӨН ФОРУМ* -ООС 2014-2016 ОНД ШИЙДВЭРЛЭХ ЗӨВЛӨМЖ-ийг гаргалаа.УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн Шинэ-Мөрөн форумд тавьсан илтгэлд Шинэ мөрөн хөтөлбөр бол дан ганц орон сууцны хөтөлбөр бус Мөрөн

сумын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх бүх л асуудал энэ хөтөлбөрт багтаж буйг онцоллоо. Тохилог амины орон сууцны төлөвлөлт, Иргэдийн ологотой уялдсан банк санхүүгийн зохицуулалт,  Иргэдийн түлшний үнийг бууруулах, түлшийг дан ганц модоор бус олон эх үүсвэрээр бэлтгэх, Томоохон нүүрсний уурхайгаас татах үнийн судалгаа, Эрүүл мэндийн үйлчилгээг чанартай хүргэхэд Мөрөн хотын шинэ эмнэлэг байгуулах, Иргэний эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчлэх, Усан бассейн бүхий 640 хүүхдийн шинэ сургууль, Сургууль, цэцэрлэг, спорт заалны хангамжыг 2016 он гэхэд хэрхэн нэмэгдүүлэх, Мөрөн хотын гэрэлтүүлэг, дотоод замын ажилд хөрөнгө оруулалтыг татах зэрэг асуудлуудыг хөндсөн юм.

*ШИНЭ МӨРӨН ФОРУМ* -ООС 2014-2016 ОНД

ШИЙДВЭРЛЭХ ЗӨВЛӨМЖ

Мөрөн хотын хэтийн хөгжлийг тодорхойлон бодлогын баримт бичигт тусгах зорилтын хүрээнд энэхүү форумын ач холбогдол орших бөгөөд нэгдсэн хуралдаанд тавигдаж буй илтгэлүүд болон зочид төлөөлөгчдийн санал санаачлагыг нэгтгэн, дүгнэн үзэж дараах зорилтуудыг УИХ болон Төр, захиргааны шат шатны байгууллагуудад хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:

УИХ-ын гишүүдэд тавьж шийдвэрлүүлэх асуудал.

1.  Мөрөн сумын газар нутгийн хилийн цэсийг шинэчлэн тогтоох талаар Улсын их хуралд санал тавьж шийдвэрлүүлэх

2.  Орон сууцны дэд бүтцийг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлүүлэх

3.  Эхний ээлжинд нэг сургууль нэг цэцэрлэгийн цогцолборыг шийдвэрлүүлэх.

4.  Сумын эмнэлгийн асуудлыг шийдэх

5.  Хотын статусыг баталгаажуулах

6.  Битүү захыг бүрэн ашиглалтад оруулах

7.  Өрхийн эрүүл мэндийн төв байранд эмчилгээ хийдэг болох

Аймгийн ИТХ-д болон ЗДТГ-т оруулж шийдвэрлүүлэх асуудал

1.  Мөрөн хотын хэсэгчисэн ерөнхий төлөвлөгөө хийлгэх

2.  Замын мастер төлөвлөгөөний хөрөнгө оруулалтыг үе шаттай шийдвэрлэх

3.  Хог хаягдлын менежментийг үе шаттай хэрэгжүүлэх

4.  Нийтийн тээврийн асуудлыг боловсронгуй болгох

5.   Өрхийн эмнэлгийг өргөтгөж жишиг ӨЭМТ-ийг байгуулах.

6.  Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжин ажиллах

7.   Аймгийн  төв Мөрөн суманд оршин суугаа  түр оршин суугчдын талаар баримтлах бодлого шийдвэрлэлт тусгах

Сумын ИТХ-аар дараах асуудлыг шийдвэрлэх

1.  Албан байгууллага, аж ахуйн нэгжүүд эзэмшил газрынхаа 10%-аас доошгүйг ногоон байгууламжтай болох.

2.  Хог хаягдлын менежментийг сайжруулах.

3.  Мөрөн хотод хүүхдийн тоглоомын талбай болон хөл бөмбөгийн талбайг байгуулах.

4.  Баг бүрт нэгээс доошгүй Жишиг гудамж талбайг бий болгох.

5.  Утаагүй зуухыг сумын өрхүүдэд нэвтрүүлж Мөрөн хотын утааг багасгах хөтөлбөр боловсруулах

6.  Хөрөө рамын үйл ажиллагааг төрөлжүүлэн хяналтанд төвлөрүүлэх.

7.  Иргэдийн ая тухыг хангасан тохижилтыг үе шаттай хийх.

8.  Сумын төвийн иргэдийг мах, ногоогоор хангах агро ферм байгуулах.

9.  Хотын дүрэм боловсруулан хэрэгжүүлэх, хотын иргэдийг дагаж мөрдүүлэх.

10.Захын төвлөрөлийг сааруулж, худалдааны төрөлжилтийг бий болгох.

Сумын нийт Иргэд дагаж мөрдөх зөвлөмж

1.  Хашааны соёл, үзэмж, чанарыг жигдэлж эзэмшлийн газрын 10%-аас доошгүйд ногоон байгууламжтай болгох.

2.  Хотын сэтгэлгээг бий болгож хандлагыг өөрчлөх

3.  Хог хаягдлыг зохих дүрэм журмын дагуу бэлтгэж, ачуулж хэвших

4.  Хашаандаа мал нядалгааг хийхгүй байх журмыг мөрдөх

5.  Бүтээн байгуулалт бүр миний төлөө гэсэн сэтгэлгээг бий болгож үйл ажиллагааг дэмжин ажиллах

Дээрх бодлогын үйл ажиллагааг чиглэл тус бүрээр нь шийдвэрлэх шатны байгууллагуудад хүргүүлэн ЗОРИЛТОО болгон ажиллахыг Мөрөн сумын нийт удирдлага, иргэдэд  “ШИНЭ МӨРӨН” форумын төлөөлөгчдөөс УРИАЛЖ байна.