Харилцах хүснэгт
Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Засаг Даргын Тамгын Газар
НэрАлбан тушаалГар утас Ажлын утас
Ш.Дорж ИТХ-ын дарга 89474227
Х.Энхтүвшин Засаг дарга 98387099
Ч.Алтантогос Засаг даргын орлогч 89485899
Ж.Баасанжав Тамгын газрын дарга 89705859


Гарчиг   
И-мэйл   
Зурвас   
   
Нобелийн шагналтнуудын айлдвар-3
Нобелийн шагналтнуудын айлдвар-3
Нийтэлсэн: 4 жил өмнө

Утга зохиол, Шинжлэх ухаан, Энх тайвны салбарт Нобелийн шагнал хүртсэн 43 хүний хэлсэн үг, айлдварыг миний бие орчуулан эмхэтгэж 2010 онд ном болгон хэвлүүлсэн юм. "НОБЕЛИЙН ШАГНАЛТНУУДЫН АЙЛДВАР" нэртэй энэхүү номонд Альберт Эйнштэйн, XIV Далай лам, Габриэл Гарсиа Маркес, Эрнст Хэмингуэй, Михайл Горбачев зэрэг дэлхий дахинаа танил болсон хүмүүсийн философи, баримталдаг зарчим, гүн ухааны шинжтэй үг айлдваруудаас та нэгийг бодож оюун санаа, нийгэм, шинжлэх ухааны хөгжилд өөрийн хувь нэмрийг тодорхой хэмжээгээр оруулна гэдэгт итгэлтэй байна.

 

ИВАН БУНИН 1933 онд Утга зохиолын салбарт шагнал хүртсэн Орос гаралтай Францын зохиолч

 

Нобелийн өдрүүд

хэмээх дурсамжаас

“…Нобелийн шагнал гардуулах ёслол жил бүрийн арван хоёрдугаар сарын 10-ны өдрийн 17 цагаас эхэлдэг уламжлалтай. Өглөөний 8 цагт хаалга цохиход би нойрноос сэрэхдээ өнөөдөр миний хувьд

хамгийн баяр баясгалантай, хамгийн хариуцлагатай өдөр гэдгийг санав. Дөнгөж үүр гийж, гудамжны дэнлүү асаастай хэвээр. Цонхоор Стокгольмын үзэсгэлэнт сүм дуган, цайз баганас үлгэрийн мэт сайхан үзэгдэх нь Петербургийг минь санагдуулна. Энэ өдөр Альфред Нобел насан өөд болсон юм. Өглөө эртлэн Альфред Нобель болон саяхан өөд болсон түүний ач Эммануйл Нобелийг нутаглуулсан оршуулгын газар очиж, тэдний шарил дээр цэцгэн эрхи тавих ёстой байлаа.

Шагнал гардуулах ёслолд ирэхийг хүссэн урилгыг хэд хоногийн өмнө гардуулна. “Эрхэм шагналтан таныг 1933 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 16 цаг 50 минутанд Нобелийн шагнал гардуулах концертын их танхимд хүрэлцэн ирэхийг урья. Эл ёслолд Шведийн ван, түүний ордныхон морилон ирж, эрхэм дээд ван өөрийн биеэр шагналыг гардуулна. 17 цагт Тэнхимийн хаалгыг хааж, ёслол эхэлнэ” гэж франц хэлээр сэтгэлд урамтай бичжээ. Ганц минутаар ч гэсэн хоцорч буюу түрүүлэх ёсгүй. Яг тогтоосон хугацаа ёсоор 16 цаг 30 минутад бид хөдлөв. Үдшийн Стокгольм хот өнгө ялгаран, яруу сайхнаар гэрэлтэх нь Нобелийн эрхэм шагналыг хүртэгсэдийг хүндэтгэхийн зэрэгцээ шинэ оны баяр ойртсоныг сануулах мэт ээ. Иван БУНИН 15 Бид шагнал гардуулах ёслол болдог аварга том “Хөгжмийн танхимд” хүрэлцэн ирэв. Танхим нь гайхалтай өндөр таазтай, эргэн тойрныг нь цэцгээр чимсэн агаад аль хэдийнэ хүмүүсээр дүүрчээ. Олон арван хээнцэр гоёмсог ноёд, хатагтай нар цугларсан байна. 16 цаг 50 минут. Шведийн Академийнхан болон Нобелийн шагнал

эрхлэх хорооны гишүүд, тэнд цугларсан бүх хүмүүс байраа эзлэн, танхимд анир чимээгүй болов.

17 цаг. Цог жавхлант ван хүрэлцэн ирэхийн өмнө нэгэн хүмүүн тайзнаа гарч бүрээ татахад үндэсний дуулал эгшиглэж, ван хун тайж, вангийн ордны гишүүдийн хамтаар морилон ирэв. Энэ үед шагнал гардах ёстой бидний дөрвөн хүн бага тэнхимд байлаа. Дахин бүрээн дуу эгшиглэхэд Шведийн академиас ирүүлсэн бидний тухай товч илтгэлийг уншин сонсгож, биднийг гол танхимд урив. Бүх хүмүүс болон Ван өөрөө ч мэхийн ёслож угтлаа. Амьд сарнай цэцгийн баглаагаар чимсэн тайзны баруун талаар академийн гишүүд сууж, зүүн талаар нь шагнал гардагсдад зориулан суудал засжээ. Сандлын тус дээд хананд Шведийн далбааг хүндэтгэлтэйгээр байрлуулжээ. Уг нь шагнал гардаж байгаа хүмүүсийн эх орны тугийг байрлуулдаг уламжлалтай ажээ. Гэвч миний бие эх орноосоо дүрвэн гарсан учир чухам ямар улсын тугийг өргүүлэх билээ! Зөвлөлт улсын тугийг өргүүлэх ямар ч боломжгүй байсан учраас Шведийн далбааг байрлуулжээ. Ёслолыг нээж Нобелийн фондын нарийн бичгийн дарга Ван, шагнал гардагсдад хандаж үг хэлэв. Энэ онд Альфред Нобелийн мэндэлсний 100 жилийн ой тохиож байгааг тэрээр тэмдэглэв. Дараа нь шагнал хүртэгсдийн тодорхойлолт, тэдэнд зориулсан илтгэлийг уншиж дуусахад Нобелийн шагналын диплом, алтан медаль (нэг талд Альфред Нобел, нөгөө талд нь уул шагналыг хүртэгсэдийн овог нэрийг сийлжээ). бүхий дугтуйг Ван биечлэн гардуулахыг зарлав. Завсарлагаар нь Бетховен, Григийн хөгжмийг тоглоно. Григ бол миний хайртай хөгжмийн зохиолч бөгөөд Пера Гольстрелийн

миний тухай унших илтгэлийн өмнө түүний хөгжмийг сонсоход таатай байлаа. Илтгэл дуусахад, надад хандан: -Иван Алексеевич Бунин танд Шведийн академи нэр дэвшүүлсэнээр 1933 оны утга зохиолын салбарт олгох Нобелийн шагналыг Цог Жавхлант Ван гардуулна гэж францаар өгүүлэв.

Тэнхимд анир чимээгүй болж Вантны заларч буй тайзны зүг намайг урилаа. Вантны асуултанд юу гэж хэрхэн хариулахыг тэнхим тэр аяараа сонсч байв. Вантан надаар төлөөлүүлэн оросын 16 Иван БУНИН утга зохиолтой мэндчилж миний гарыг халуунаар атгав. Миний бие гүнээ мэхийж, ихэд талархсанаа илэрхийлэв. Нобелийн шагнал гардуулж дууссаны дараагаар Вантан биднийг хүндэтгэлийн зоогт урив. Мөн орой Нобелийн шагнал эрхлэх хороо бидэнд зоог барилаа. Энд шагнал хүртэгсдийг үг хэлэхэд Бүх Европ даяар радио долгионоор цацаж байлаа. Би франц хэлээр доорхи үгийг хэлэв. -Өршөөлт ноёд, энэрэлт хатагтай нар аа! Арван нэгдүгээр сарын есны өдөр алс буйдхан жижигхэн хотод амьдран суугаа надад Шведийн Академийн шийдвэрийн тухай утсаар мэдэгдсэн юм. Хэр баргийн юманд сэтгэл минь хөдөлдөггүй миний хувьд чин үнэнийг хэлэхэд энэхүү мэдээ нь амьдралд минь тохиолдсон хамгийн хүчтэй сэтгэгдэл байлаа. Утга зохиолын эл шагнал нь зохиолчийн хөдөлмөрийг үнэлсэн эрхэм дээд соёрхол хийгээд үүнийг та нартай эх орон нэгт аугаа их Альфред Нобел үндэслэсэн билээ. Алдар нэр гэдгийг ихэнх хүмүүс, олон зохиолч хүсдэг нь үнэн. Түүний нэг адилаар уул соёрхлыг нэр хүндтэй, шударга шагнал хэмээн сэтгэл дүүрэн гардан авахад миний бие бэлэн байна. Гэвч арван нэгдүгээр сарын есны өдөр би зөвхөн амин хувийнхаа л тухай бодож байв уу? Үгүй ээ. Энэ бол дэндүү амиа бодсон хэрэг төдийгүй анхны баярын цахилгаан утас аваад л сэтгэл шаналж гүйцэв. Шведийн Академийн шийдвэр, түүний учир утгын тухай анир чимээгүйд шөнийн турш ганцаархнаа бодов. Нобелийн шагнал эрхлэх хороо нь уул соёрхлыг эх орноосоо хөөгдсөн хүнд олгохоор шийджээ. Ингэхэд би хэнсэн билээ? Эх орноосоо хөөгдсөн, Францад толгой хоргодож байгаа миний хувьд энэ их ач тусыг мартах ёсгүй. Шведийн Академийн гишүүд ноёд оо, намайг болон зохиол бүтээлүүдийг минь үл хэрэгсэхийг хүсээд, та нарт дахин баярласнаа илэрхийлмээр байна. Хорвоо ертөнцөд хэнээс, юунаас ч хамааралгүй, халдашгүй

дархан зүйл гэж байдаг. Тийм ч учраас энд олон янзын үзэл бодол, шашин, гүн ухааны төлөөлөгчид цугларсан нь дамжиггүй. Бодож сэтгэх, шүтэж бишрэх эрх чөлөө л биднийг итгэлтэйгээр нэгтгэн нийлүүлдэг. Зохиолч хүн бүрийн хувьд энэхүү эрх чөлөө ус агаар мэт хэрэгтэй бөгөөд тэр нь тогтсон номлол, нотолгоогүй үнэн мэт байх ёстой. Академийн гишүүд ноёд оо, танай академийн энэхүү шийдвэр нь эрх чөлөөг дээдлэн эрхэмлэх нь Швед үндэстний жинхэнэ бахархал

гэдгийг нотлож байна. Миний бие нэлээд эртнээс танай эх орон, Иван БУнИн 17 ард түмэн, утга зохиолыг өндрөөр үнэлж ирснээ үгийнхээ төгсгөлд тэмдэглэе. Урлаг, утга зохиолыг дээдлэн хүндэтгэх нь Шведийн вангийн ордон болон танай сайхан сэтгэлт ард түмний уламжлалт заншил

ажээ. Асар их түүхтэй Швед бол дэлхийн алдартай улсуудын нэг. Энэ улсын Цог Жавхлант Вантанд, чин зоригт ард түмэнд Шведийн Академийн соёрхлыг хүртсэн эх орон өөр ч, эрх чөлөөт

зохиолч миний бие зүрх сэтгэлээсээ гүн хүндэтгэлтэйгээр ёслон мэхийж буйг минь болгоон соёрхоно уу?...

Холбоотой мэдээ