
Мэндчилгээ
Чандмань-Өндөр сумынхаа нийт иргэд, ахмад буурлууд, алс газар суугаа уугуул нутгийнхандаа Ялгуусан хэмээх модон морин жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.
Хүн ардын маань сэтгэл өөдрөг сум орны маань ажил, амжилт дүүрэн мал сүргийн маань зоо тэнэгэр өнтэй сайхан өвөлжин хаврын тэргүүн сартайгаа золгож байна.
Угтан золгож буй морин жилдээ 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэсэн бүтээн байгуулалтын олон ажил өрнөсөн жил болно.
Мөн Алунгоо эхийн сургаалын баяраа 7 дугаар сарын сүүлээр тэмдэглэн сум орноо сурталчилах, түүх соёлоороо бахархах их үйлсийн жил болно.
Ахмадуудынхаа энх мэндийг эрэн золгож ах дүү ураг төрлөөрөө ёс заншил, уламжлаа дээдлэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Сумын засаг дарга Х.Энхтүвшин
2013.01.29