Чандмань-Өндөр сумын танилцуулга

1931 оны хавар Сөөсгөн толгойн өвөрт, багийн ардуудын хурлаас сонгогдсон төлөөлөгчид хуралдан сум байгуулах тухай хэлэлцэж, энэхүү хурлаар Чандмань, Дэлгэр-Өндөр хоёр хошууг нэгтгэн Чандмань-Өндөр сум гэж нэрлэхээр тогтон Норовын Давааг анхны сумын даргаар сонгожээ.

Чандмань-Өндөр сум Хөвсгөл аймгийн Зүүн хойд хэсэгт, Хөвсгөл нуурын Зүүн өмнөд биеэр хангайн уулархаг нутаг, Булнайн цагаан уул, Бусганы цагаан уул, Бадар Ушгар, Борсог, Өрх гархайн нуурууд зэрэг хөвч тайг зонхилсон далайн түвшинээс 2695 метр хүртэл өргөгдсөн өндөр уулын бүсэд оршино.

Сумын бүх нутаг 420300 га, үүнээс ХАА-н эдэлбэр газар 120300 мянган га бөгөөд 300000 мянган га-г ой мод эзэлнэ.

Ариг, Хөхөө, Нуурмагт, Цэгэр, Халхан зэрэг томоохон голоос гадна 500 орчим гол горхи, булаг шандууд, аймаг улсад алдартай Халх Булнайн халуун рашаан,  Хирвэстий, Цэгэрийн хүйтэн рашаантай.

Сумын нутагт сибирийн шинэс, хус, хуш, улиас, хайлаас, монос, гацуур, тоорой зэрэг мод, модлог ургамал, хар цагаан даль, цээнэ, мангиар, ямаахай, гичгэнэ, гоньд, тэмээн тавхай, самар, гүзээлзгэнэ, нэрс, аньс, үхрийн нүд, улаалзгана, мойл, хад, алтан гагнуур, бамбай, манжингарав, сомдүүжин, согоон суман, хөх дэгд зэрэг эмийн ба хүнс тэжээлийн төрөл бүрийн ургамал, жимс жимсгэнэ ургадаг.  

Буга, хандгай, баавгай, гахай, бор гөрөөс, шилүүс, зээх, чоно, хүдэр, мануул, үнэг, чандага, үеэс солонго зэрэг ан амьтан, төрөл бүрийн жигүүртэн шувууд, загасаар баялаг бөгөөд бал чулуу, хар тугалга, жонш, хатуу зөөлөн билүү, шохойн чулуу, будгийн шороо, зэс мэтийн ашигт малтмалын нөөцтэй. 

   Тус сум Ханх, Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Түнэл, Алаг-Эрдэнэ, Хатгал сумдуудтай хиллэдэг.

   Улаанбаатар хотоос 820 км, Мөрөн хотоос 138 км, Эрдэнэбулган сумаас 100 км, Цагаан-Үүр сумаас 52 км, Хатгал тосгоноос 90 км зайд оршдог.

Ариг, Соёд, Урианхай, Халх ястнаас бүрдсэн 836 өрх, 3019  хүн амтай.

Эрт дээр үеээс ард түмэн нь нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирсэн. Эдийн засгийн гол үндэс суурь нь хөдөө аж ахуй тэр дундаа мал аж ахуй эрхэлж амьдрал ахуйгаа залгуулж байсан.

Тус сум нь 2010 онд нийт 55136 толгой мал тоолуулснаас адуу 3131, үхэр 16889, хонь 12877, ямаа 22239 байна. Сумын хэмжээнд эрлийз болон өндөр ашиг шимтэй 3120 толгой мал байдаг. Тус сумын иргэд, аж ахуй нэгжүүд нь 2010 онд 10 га-д төмс, 2,5 га-д  хүнсний ногоо тариалж   40,8 тн төмс хүнсний ногоо хураан авсан байна. Сүүлийн жилүүдэд өрх болгон хэрэгцээнийхээ хүнсний ногоог тариалдаг болсон, хүнсний ногооний чиглэлээр дагнаж үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагууд нэмэгдэж байна.

Хөхөө сагадайн бэлчир хөндийг тэлсэн сумын төв суурингаас гадна, хөдөөгийн засаг захиргааны анхан шатны нэгж болох Шивэрт, Ёлгос, Хайрхан толгой, Улаан асга багуудтай.

Төсвийн 5 байгууллага, үйлдвэрлэл үйлчилгээ, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 11 аж ахуйн нэгж, цайны газар худалдаа үйлчилгээ эрхэлдэг 12 үйлчилгээний цэг үйл ажиллагаа явуулæ ард түмэндээ үйлчилдэг.

1940 онд тус суманд анхны шинэ үсгийн бага сургууль З.Нансалдулам захиралтай байгуулагдан бичиг үсэг үл мэдэх явдлыг халан эрдэм соёлын алтан хаалга нээгджээ.

1971 оноос 8-н жилийн сургууль болон өргөжиж, захирлаар Д.Давааг томилон улмаар 1990 онд 10-н жилийн сургууль болон өргөжсөн.

Хүний эмнэлýгийн анхны суурь гэр байшин хоёртой байгуулагдан ажиллаж 1971 онд их эмчийн салбар болон нэгдсэн шинэ барилга, түргэний машин, эмийн сан болон өргөжив. Салбарын эрхлэгчээр Ж.Гочоо эмч ажиллан, тус сумаас анхны Их эмч Ч.Ренчин төрж гарсан.

  • 1969 онд Хүүхдийн цэцэрлэг анх 25 хүүхдийн орон тоотой, нэг холимог бүлэгтэй, гурван ажилчинтай ажиллаж эхэлжээ.
  • 1931 онд Соёлын төв нь Улаан гэр  нэртэйгээр байгуулагдан ажиллаж байв
  • 1970 онд Номын сан, 1953 онд утсан харилцаа холбоо, 1962 оны 8 сард анхны банк тооцооны касс нээгдэн, 1984 оноос үндэсний өргөн нэвтрүүлэг үзэж эхэлсэн байна.

Улс орон даяар нэгдлийн хөдөлгөөн өрнөж байсан 1950-аад оны сүүлээр Лениний алдар, Чойбалсангийн алдар, Цацрал, Социализмийн зам гэсэн нэгдлүүд үүсэж, 1958 онд нэгдэн Лениний алдар нэрээр нэрлэгдэн 30 гаруй жил хамтын социалист аж ахуй ажиллаж сумын хөгжил дэвшилд өөрийн түүхэн үүргээ гүйцэтгэжээ.

Чандмань нутгаас эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө хөдөлмөр, тэмцэл зүтгэл бүтээлээ зориулсан олон ахмадууд, алдар гавъяатнууд, сайчууд төржээ.

  •   Хувьсгалт тэмцлийн 40  ахмад зүтгэлтэн
  •  Улсын  аварга тээвэрчин З.Нямсүрэн, алтан гадас одонтнууд, техникийн ухааны анхны доктор Д.Ишмэд, ХАА-н ухааны дэд эрдэмтэн М.Цэдэнбалжир, биологийн ухааны дэд эрдэмтэн Д.Дагвадорж, хэл шинжлэл түүхийн ухааны доктор Л.Чулуунбаатар, математикийн ухааны дэд эрдэмтэн Амарсанаа, докторант Г.Даваасүрэн зэрэг эрдэмтэн мэргэдээс гадна Чандманьчууд урлаг спортын олон алдартнуудаараа бахархана.

Сургуулийн захирлаар: З.Нансалдулам, И.Давааням, Д.Пунцаг, С.Дагва, Д.Даваа Л.Чулуунбаатар нарын ахмад багш нар ажиллаж байв. Анх нэг анги 2 бүлэгтэй, 2 багш, 55 сурагчтай, хичээл хүмүүжлийн ажлаа эхэлж байсан бол өнөөдөр 67 ажилчин,  сурагчтай 12 жилийн ахлах сургууль болон хөгжиж байна.

1938 онд Европ эмнэлэгийн анхны суурь гэр байшин хоёртой байгуулагдан сувилагчаар Банзадноров ажиллаж эхлэн жилийн дараа бага эмчийн салбар болон бэхжиж Чулуун, Маанай, Лувсанчүлтэн, Баасанжав, Одхүү, Дагвадорж, Дудаарь, Лувсан-Очир, Бямба, Махбал, Түмбэл, Дожлой, Баатар, Хоролжав нарын зэрэг олон хүн бага эмч, сувилагчаар ажиллаж байв. 1971 онд их эмчийн салбар болон нэгдсэн шинэ барилга, түргэний машин, аптека болон өргөжив. Салбарын эрхлэгчээр Ж.Гочоо эмч ажиллан, тус сумаас анхны Их эмч Ч.Ренчин төрж гарсан.

1969 онд Хүүхдийн цэцэрлэг тус суманд анх 25 хүүхдийн орон тоотой, нэг холимог бүлэгтэй, гурван ажилчинтай ажиллаж эхэлж байв. Эрхлэгч: А.Бямбаа, Асрагч: Ц.Дулмаа,Тогооч: Ч.Дэнжээ ажиллаж байжээ. Өнөөдөр бага, дунд, ахлах бүлэгтэй 94 хүүхдийн хүчин чадалтай Ц.Баярцэцэг эрхлэгчтэй СӨБ олгож байна.

 Улс орон даяар нэгдлийн хөдөлгөөн өрнөж байсан 1950-аад оны сүүлээр Лениний алдар, Чойбалсангийн алдар, Цацрал, Социализмийн зам гэсэн нэгдлүүд үүсэж, 1958 онд нэгдэн Лениний алдар нэрээр нэрлэгдэн 30 гаруй жил хамтын социалист аж ахуй ажиллаж сумын хөгжил дэвшилд өөрийн түүхэн үүргээ гүйцэтгэжээ.

Анхны нэгдлийн дарга нараар Д.Дэндэв, Ш.Дашдаваа, Х.Бадрах, Ё.Маамаа нар ажиллаж байжээ.

Соёлын төвийн анхны суурь 1931 онд Улаан гэр нэртэйгээр байгуулагдан анхны эрхлэгчээр Гомбосүрэн ажиллаж байв.

Номын сан 1970 онд Ванчинсүрэн эрхлэгчтэй байгуулагдсан. Клубын эрхлэгчээр Ц.Дашдондог, Х.Мижиддорж, кино механикч нар ажиллаж байв.

1953 онд утсан харилцаа холбоо ашиглалтанд орж, салбарын анхны эрхлэгчээр Мандал ажиллаж, 1963 онд шинэ ТУ-100 станц тавигдан Н.Цэвээндэндэв, Ж.Санжаажав, М.Чойжамц, Б.Гэндэндàрàì нарын хүмүүс эрхлэгчээр ажиллаж байжээ.

1984 оноос үндэсний өргөн нэвтрүүлэг үзэж эхэлжээ.

1962 оны 8-р сард анхны банкны тооцооны касс нээгдэн эрхлэгчээр Ц.Ванчин няраваар Г.Должин нар ажиллаж эхлэн, 1991 онд ХААН банкны 56-р тооцооны төв болон өргөжиж Д.Долгор олон жил эрхлэгчээр нь ажиллажээ.