Нутгийн алдартнууд

Чандмань нутгаас эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө хөдөлмөр, тэмцэл зүтгэл бүтээлээ зориулсан олон ахмадууд, алдар гавъяатнууд, сайчууд төржээ.

Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн С.Цэрэндаш, 1932 оны бослогын эсрэг тэмцсэн сургуулийн дарга Ж.Түдэв, 1939 оны тулалдаанд эрэлрхэгээр байлдсан. Д.Дагвадорж 1939 оны Халх голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайн, 1948 оны Бойтог Богдын тулалдаан зэрэгт оролцсон ахмад дайчин. Ц.Эрхэмбаяр, Д.Цэдэнбалжир, Ч.Гэндэн, Ж.Гиваапэлжээ, И.Бямбахишиг, Ж.Лувсандагва, З.Гэндэн, Д.Буджав нарын зэрэг 40 гаруй ахмад дайчид төрсөн билээ.

Чандмань нутгаас :

Гавъяат нэгдэлчин: М.Цэрэнням

Гавъяат хуульч: М.Бадрах

Гавъяат тээвэрчин: З.Нямсүрэн

Гавъяат санхүүч: Д.Дүгэржав

Гавъяат багш: М.Тогтохням

Анхны мянгат саальчин: Г.Даариймаа

Ардын их хурлын депутат алтан гадас одонт: Г.Пэлжээ

Аймгийн аварга тээвэрчин, алтан гадас одонт  хэсгийн төлөөлөгч Осоржав нарын зэрэг хөдөлмөрийн сайчууд олон төрж, сум орныхоо болон улс орныхоо хөгжилд үнэтэй гавъяа байгуулжээ.

Оюун ухааны уурхайгаас олон эрдэмтэд төржээ. Техникийн ухааны анхны доктор Д.Ишмэд, ХАА-н ухааны дэд эрдэмтэн М.Цэдэнбалжир, биологийн ухааны дэд эрдэмтэн Д.Дагвадорж, хэл шинжлэл түүхийн ухааны доктор Л.Чулуунбаатар, математикийн ухааны дэд эрдэмтэн Амарсанаа, докторант Г.Даваасүрэн мөн Чандманьчууд спорт, урлагийн өндөр алдартнуудаараа бахархана.


Улсын хүчин начин А.Дашзэвэг,  тэшүүрийн спортын мастер Ч.Наранцэцэг, буудлагийн спортын мастер Г.Баасанцэрэн, үндэсний сурын спортын мастер Д.Эрдэнэцэцэг, самбо бөхийн мастер Г.Галбадрах, шатрын спортын мастер Д.Чимид, хөнгөн атлетикийн нэгдүгээр зэргийн тамирчин Г.Даваасүрэн нарын зэрэг спортын сайчуудаас гадна ахмад уран сайханч Д.Баянмонгол, хуучирч Дашдорж, дуурийн тайзнаа дуулагч Т.Нордов, СТА Г.Чулуунбат, бүх ард түмний урлагийн үзлэгийн мөнгөн медальт Г.Пүрэвдорж, М.Цэцэгмаа, аймгийн тэргүүний уран сайханч Г.Чагцалмаа, хөгжмийн зохиолч СТА Д.Пүрэвсүрэн, хөгжмийн зохиолч морин хуурын тэргүүний шагналт Ц.Эрдэнэбат, Үндэсний – Наадмын манлай болсон Хүрэлбаатар, Я.Тэрбиш нарын аймгийн  арсланчуудаас гадна, аймагт алтан жолоогоо өргүүлсэн Ч.Гором... хул суманд 9 түрүүлсэн Дэндэвийн бор, 7 түрүүлсэн Даваасүрэнгийн хонгор, Цэдэнбалын хээр алаг зэрэг зартай хурдан хүлгүүд төржээ.

Чандмань-Өндөр суманд олон түүх соёлын дурсгалт газрууд байдаг. Ариг уснаа төрсөн Алунгоо эхийн хөшөө, музей, Цэгэрийн соёмбо, Чингисийн ширээ чулуу, Гурван тулга, цачиртын буган хөшөө гэх мэт.

Сумын 80-н жилийн түүхэнд 21 дарга сум орныг удирдаж иржээ.

  1. Н.Даваа – 1931-1932
  2. Мондоон – 1932-1937
  3. Д.Дүүрэнбаяр – 1937-1940
  4. О.Дэндэв – 1940-1945
  5. Ц.Эрхэмбаяр – 1945-1947
  6. Я.Түдэвдагва – 1947-1948
  7. Б.Чүлтэм – 1948-1950
  8. Б.Лувсанжамбаа – 1950-1954
  9. Базаррагчаа – 1954-1957
  10. Ц.Дамбий – 1957-1959
  11. Б.Доржготов – 18959-1963
  12. Жүгдэрнамжил – 1963-1968
  13. Ц.Жамц – 1968-1972
  14. С.Лхагва – 1972-1979
  15. Б.Ренчин – 1979-1984
  16. Д.Дамдин – 1984-1989
  17. Б.Баярсайхан – 1989-1990
  18. Л.Мягмаржалбуу – 1990-1991
  19. Л.Батбаяр – 1991-1996
  20. Х.Энхтүвшин – 1996-2008
  21. Д.Цогоо – 2008- 2013