Сумын танилцуулга
2024-09-30 12:10:25,   147

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сум нь 1931 онд Сөөсгөн толгой гэдэг газар  анх  Чандмань,  Дэлгэр -Өндөр гэсэн 2 сум нэгдэж Чандмань-Өндөр нэртэйгээр байгуулагдсан.

Шивэрт, Ёлгос, Улаан-Асга, Хөхөө, Хайрхан толгой 5 багийн  нийт  936 өрхийн  3156 хүн амьдардаг

Газар зүйн байршил:

Хөвсгөл  аймгийн зүүн хойд хэсэгт:

  • Улаанбаатар хотоос   829 км
  • Аймгийн төвөөс 138 км .

Хөвсгөл нуурын зүүн урд талд байралдаг.

Хүн амын 70 гаруй хувийг урианхай, үлдсэн хувийг халх, соёд, буриад, дархад ястан эзэлдэг.

Өөрийн аймгийн Алаг-Эрдэнэ, Хатгал, Ханх, Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Түнэл сумдтай хил залган оршдог.

Байгаль, газарзүйн онцлог:

Далайн түвшинээс дээш 1647  м өргөгдсөн. Монгол орны хойд талд өндөр уулын бүсэд оршиж, физик газарзүйн хувьд Хангай Хэнтийн уулт их мужийн Хөвсгөлийн уулс гэж нэрлэгдэх хэсэгт багтана. Өндөр уулын нугын цэвдэгт тайгын хөрстэй.  Газар хөдлөлийн эрчим 5 балл. 

Байгалийн унаган төрхөө хадгалан үлдсэн үзэсгэлэнт тогтоцтой,  газар нутгийн 30 хувь нь Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газар нутагт /Байгалийн цогцолборт газар/ хамаардаг.

Газар нутаг:

Нийт газар нутгийн хэмжээ 4448754 га. Газар нутгийн 2/3 хувийг ой мод эзэлдэг. Нэрс үхрийн нүд, улаалзгана, бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ,  аньс, самар зэрэг жимс жимсгэнэ элбэг ургахаас гадна алаг өвс, дааган сүүл, ботууль, алирс, хялгана, хазаар өвс зэрэг ургамал ургадаг. 

Мал аж ахуй

Сумын хэмжээгээр нийт 61598 толгой мал тоологдсоноос адуу-5728, үхэр-23314, хонь-15244, ямаа-17314, 

542 малчин өрх, 101 мал бүхий өрх байгаагаас үзвэл сумын эдийн засгийн голлох чиглэл нь мал аж ахуйн салбар мөн гэдэг нь харагдаж байна

2024-09-30 12:10:25